top of page

Create Your First Project

Start adding your projects to your portfolio. Click on "Manage Projects" to get started

АНХНЫ МАРК

Маркийн тайлбар: Ардын засгийн газрын Цахилгаан мэдээ, шуудан бичгийн хорооны дарга Мандалын Бат-Очир нь Монгол улсад шуудангийн анхны маркийг гаргах санал дэвшүүлж, улмаар 1923 оны 11-р сарын 23-ны өдрийн 44-р тогтоолоор анхны марк гаргахаар шийдвэрлэсэн байна. Энэ үед Монгол Улс үндэсний мөнгөн тэмдэгт хараахан гаргаагүй байсан тул нэрлэсэн үнийг 1,2,5,10,20,50 цент болон 1 доллараар илэрхийлэн, 1924 оны 7-р сарын 01-нд "Элдэв-Очир" сэдэвт марк Монгол шуудангийн гүйлгээнд гаргасан түүхтэй. "Элдэв-Очир" буюу "Нацагдорж" нь дотроо зөрүүлэн байрлуулсан хоёр "Очироос бүрддэг бөгөөд, хэзээ ч салшгүй бат бэх, дийлдэшгүйн бэлэгдэл болдог.
Монгол маркийн түүхэнд "Элдэв-Очир”-ыг Монгол маркийн 50, 60, 70, 80, 90, 95 жил болон Монгол улс, Их Британи, Умард Ирландын хаант улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жил хэлхээ маркт дүрслэн оруулсан.

© 2025 by SlimNeo. Powered and secured by Barochirsan

bottom of page