МАРК
Маркийн тайлбар: Ардын засгийн газрын Цахилгаан мэдээ, шуудан бичгийн хорооны дарга Мандалын Бат-Очир нь Монгол улсад шуудангийн анхны маркийг гаргах санал дэвшүүлж, улмаар 1923 оны 11-р сарын 23-ны өдрийн 44-р тогтоолоор анхны марк гаргахаар шийдвэрлэсэн байна. Энэ үед Монгол Улс үндэсний мөнгөн тэмдэгт хараахан гаргаагүй байсан тул нэрлэсэн үнийг 1,2,5,10,20,50 цент болон 1 доллараар илэрхийлэн, 1924 оны 7-р сарын 01-нд "Элдэв-Очир" сэдэвт марк Монгол шуудангийн гүйлгээнд гаргасан түүхтэй. "Элдэв-Очир" буюу "Нацагдорж" нь дотроо зөрүүлэн байрлуулсан хоёр "Очироос бүрддэг бөгөөд, хэзээ ч салшгүй бат бэх, дийлдэшгүйн бэлэгдэл болдог. Монгол маркийн түүхэнд "Элдэв-Очир”-ыг Монгол маркийн 50, 60, 70, 80, 90, 95 жил болон Монгол улс, Их Британи, Умард Ирландын хаант улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жил хэлхээ маркт дүрслэн оруулсан.
Түүхт 100 жилийн баярын арга хэмжээг угтан Монгол шуудангийн анхны марк "Элдэв-Очир" ЮНЕСКО-ийн Дэлхийн дурсамж хөтөлбөрийн Ази-Номхон далайн бүсийн хорооны 10 дугаар Ерөнхий чуулганаар 2024 оны 5 дугаар сарын 8-ны өдөр ЮНЕСКО-ийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн нь хамгийн чухал онцлох явдал юм. Энэ дэлхийд ЮНЕСКО-ийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн хамгийн анхны тохиолдол юм.
"Монгол маркийн 100 жил" сэдэвт цуврал маркт Дэлхийд анх удаа 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдөр ЮНЕСКО-д бүртгэгдсэн Монгол шуудангийн анхны “Элдэв- Очир марк, Монгол маркийн 100 жилийн лого болон
1 центийн марк Төрт улсын бэлгэдэл Цагаан сүлд, Их хааны тамганы дардас (Ватикан), 2 төрлийн гэрэгэ
2 центийн марк Богд хааны ордон, Мэгжид Жанрайсагийн сүм, тусгаар тогтносон Богд хаант улсын хөтөлгөө морьтой элч,
- 5 центийн марк Шуудангийн анхны байр /барилга/, Өртөө гэсэн бичиг бүхий шуудангийн Газ автомашин,
- 10 центийн марк Аймаг сумдуудын шууданд хүргэлт хийж байсан Ан-2 онгоц /царцаа ногоон/, М 62 галт тэрэг,
- 20 центийн марк 1980-1990 оны үеийн Монгол шуудангийн төв байр, Икарус автобус, Паз-672, УАЗ 469 тээврийн хэрэсэлүүд,
- 50 центийн марк Монгол Шуудангийн Олон улсын шуудан ялган боловсруулах төвийн байр, агаарын тээвэрлэлт хийж буй МИАТ-ын БОИНГ онгоц, шуудангийн лого бүхий улаан машин
- 1 долларын марк цахим технологийн хөгжилийг харуулж Дэлхий, сансар огторгуй, сансарын антен, Спутник, Горизонт, Мазаалай, Ондоо хиймэл дагуулуудыг дүрслэн харуулсан.
Блок маркт анхны 7 маркийн нэг 1 долларын маркийг дүрслэн харуулсан бөгөөд чимэглэл хэсэгт Мандалын Бат-Очирын хөрөг, 1923 оны 11-р сарын 23-ны өдрийн 44-р тогтоол, Мориор хурдан довтолгон явуул "Нис нис" гэсэн бичиг бүхий захидлын дугтуй, Шуудан явж байсныг батлах монгол аймгуудын өртөөний тамгануудыг дүрслэн харууллаа.
Монгол марк хөгжил дэвшлийнхээ 100 жилийн хугацаанд нийт 1163 сэдвийн 4431 нэр төрлийн шуудангийн марк, 350 гаруй анхны өдрийн дугтуй эрхлэн гаргасан байна.
















